Шууд Chart

Ашигт малтмалын нөөцийг тайлагнадаг системтэй болно

2014-03-21 04:41:38

Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт геологи хайгуулын ажилд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2016 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 хувийг 1:50.000 геологийн зураглалын ажлаар бүрхэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 7.3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол энэ онд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байна.

Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэхийн хэрээр судалгааны олон шинэ төслүүдийг хэрэгжүүлж ажлын цар хүрээ тэлж байна гэж салбарын яамнаас үзэж байна.

Түүнчлэн 2014 онд багтаан ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах систем, ангиллыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд олон улсын CRIRSCO байгууллагын гишүүнээр албан ёсоор элсэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ашигт малтмалын нөөцийг тайлагнадаг системтэй болно  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй