Их Британийг Европын Холбооноос гаргах асуудлаарх хуулийн төслийн талаарх санал хураалт тус улсын парламентын доод танхимд явагдлаа. Их Британийн парламентын доод танхимын ихэнх гишүүд тус хуулийн төслийг дэмжин батлаад байна.
Их Британийг Европын Холбооноос гаргах асуудлаарх хуулийн төслийн санал хураалтад доод танхимын 330 гишүүн оролцож, 231 гишүүн дэмжсэн саналыг өгчээ. Ийнхүү пүрэв гарагт явагдсан санал хураалтаар Их Британийн парламентын доод танхимын олонх гишүүн Brexit-ийн хуулийн төслийг дэмжлээ. Харин одоо уг хуулийн төслийн талаарх дараагийн санал хураалт Их Британийн парламентын дээд буюу ноёдын танхимд явагдана. Дээд танхимын гишүүд дэмжсэн тохиолдолд Их Британи Европын холбооноос гаргах асуудал үндсэндээ шийдэгдэх юм. Гэхдээ Европын Холбооны парламент энэ хуулийн төслийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дээрх хуулийн төсөл баталснаар 1-р сарын 31-нд гэхэд Их Британи Европын холбооноос гарах юм.
Brexit-ийн энэхүү төсөлд Их Британийн Европын холбоог орхих үйл явцыг энэ жилийн эцсээс хэтрүүлэхгүй байх талаарх заалт багтсан байна. Энэ шилжилтийн үйл явц дуусахаас өмнө Их Британи Европын холбоотой иж бүрэн чөлөөт худалдааны гэрээг байгуулахыг зорьж байгаа.
Харин Европын холбооны зүгээс чөлөөт худалдааны асуудлаар хоёр тал нэг жил хүрэхгүй хугацааны дотор хэлэлцээр байгуулах боломж тун хомс гэдгийг анхааруулж байна. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн сүүлээр явагдсан сонгуулиар ерөнхий сайд Борис Жонсоны Консерватив нам парламентад олонхийн суудалтай болсон юм. Ингэснээр түүний засгийн газрын боловсруулсан Их Британийг Европын холбооноос гаргах хуулийн төсөл тийм ч саад бэрхшээлгүй урагшлах боломж бүрдээд байгаа юм.
| Их Британийн парламентын доод танхим “Brexit”-ийн хуулийн төслийг дэмжлээ | ||
| Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.