Шууд Chart

Ираны атомын цахилгаан станц байрладаг бүс нутагт хоёр удаа газар хөдөлжээ

2020-01-10 16:33:39

Ираны атомын цахилгаан станц байрладаг Бушир мужид  хоёр ч удаа газар хөдлөлт болсон байна. Одоогоос 2 долоо хоногийн өмнө тус бүс нутаг мөн л хөдлөлтөд өртөж байсан юм.

АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр Ираны Бушир мужид эхний газар хөдлөлт лхагва гарагт орон нутгийн цагаар 9 цагийн орчим болсон байна. Эхний газар хөдлөлт 4.9 магнитудын хүчтэй байжээ. Тэгвэл энэ үйл явдлаас гучин минутын дараа тухай бүс нутагт дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт Боразжан хотоос 20 км хүрэхгүй зайд байж. Тус хотоос холгүйхэн Иран атомын цахилгаан станц байрладаг юм.

Бушир Атомын цахилгаан станц нь Иран төдийгүй Орхи Дорнод дахь анхны атомын станц гэдгээрээ алдартай. 2010 онд байгуулагдсан тус атомын станц байрлаж буй бүс нутагт хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн болж байсан юм. Ер нь Иран улс Араб болон Евразийн хавтангуудын завсрын бүсэд байрладаг учраас газар хөдлөлтөд өртөх нь түгээмэл  юм. Өнгөрсөн 11-р сард  Ираны баруун хойд бүс нутагт газар хөдлөлт болох үеэр 5 хүн амиа алдаж,  330 хүн гэмтсэн юм. Үүнээс гадна  2003 онд Ираны Бам хот 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртөж, 26 000 хүн амиа алдаж байсан харуусалтай үйл явдал тохиож байсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны атомын цахилгаан станц байрладаг бүс нутагт хоёр удаа газар хөдөлжээ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй