![](/uploads/201403/news/thumb/2149a2eb6ed56fdd2721cf37fd87cec6_x3.jpg)
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл солилцож, зарим шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцсэн юм.
Түүнчлэн манай хоёр орны олон жилийн туршид баримталж буй сайн хөршийн найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг цаашид хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, боломжит төсөл хөтөлбөрийн талаар мөн санал солилцлоо.
И.К Азизов нь өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн ОХУ-аас манай улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хүлээн авснаас хойш анх удаа Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзаж буй нь энэ ажээ.
ОХУ-тай стратегийн түншлэлийг хөгжүүлнэ | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.