Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгч дуунаас хурдан пуужингийн туршилтыг ажиглалаа

2020-01-11 09:04:00

ОХУ дуунаас хурдан пуужингийн ээлжит туршилтыг явууллаа. Крымийн хойгийн ойролцоо явагдсан армийн сургуулилтын үеэр явагдсан тус пуужинг туршиж, Оросын ерөнхийлөгч Владимир Путин ажигласан байна.

Оросын хар тэнгисийн болон Умардын усан флотын хамтарсан сургуулилтын үеэр хамгийн сүүлийн үеийн загварын хоёр ч пуужингийн туршилтыг явууллаа. Оросын ТАСС агентлагийн дамжуулснаар Калибр холын зайн пуужинг туршсанаас гадна дуунаас хурдан баллистик пуужин болох Кинзхалыг туршжээ. Орос улс дуунаас хурдан пуужин технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа гэдгийг олон улсын зарим хэвлэлд онцолжээ.  3800 гаруй миль цагийн хурдыг ерөнхийдөө дуунаас хурдан гэж тодорхойлдог байна. Өнгөрсөн 12-р сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дуунаас хурдан пуужин, зэвсэгжилтийн чиглэлээр тус улс гойд амжилттай байгааг онцолж байсан юм. 

Тэрээр Оросоос гадна өөр ямар ч орон тив дамжих чадвартай дуунаас ч хурдан пуужинг бүтээж чадаагүй байгааг хэлсэн. Орос улс Авангард гэж нэрлэгдээд байгаа дуунаас хурдан пуужингийн систем 12-р сарын 27-ноос батлан хамгаалахын салбартаа ашиглаж эхлээд байна. Сонирхуулахад энэ удаагийн сургуулилтад Оросын усан цэргийн 30 гаруй усан онгоц болон 40 ширхэг байлдааны нисэх онгоц оролцжээ. Мөн нэг шумбагч онгоцыг сургуулилтад ашигласан гэдгийг дамжуулжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч дуунаас хурдан пуужингийн туршилтыг ажиглалаа   
Үзсэн: 2045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй