Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани Фүжи уулын ойролцоо ухаалаг хотыг бүтээн босгохоор төлөвлөж байна. Тус компани энэхүү ухаалаг хотод авто жолоодлогтой машин, робот зэрэг сүүлийн үеийн техник технологиудаа турших юм.

Тоёотагийн Ирээдүйн хотын бүтээн босгох ажлын нээлт ирэх жил болох юм. Токиогоос 60 милийн зайд, Фүжи уулын хормойд байгуулагдах тус хот 2000 оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Энэхүү ухаалаг хот томоохон хэмжээний судалгааны лаборатори байх болно гэдгийг тус компанийн тэргүүн Америкийн Лас Вегас хотод болсон төслийн нээлтийн үеэр онцолжээ. Энэхүү хотод судлаачид болон инженерүүд хамгийн сүүлийн үеийн техник технологио турших боломжийг олгох юм.
Тоёота компанийн хувьд авто жолоодлоготой машин, роботуудаа юун түрүүнд ухаалаг хотод туршина. 175 акр талбай бүхий хотод дээвэр нь нарны зайгаар бүрхэгдсэн байшингууд баригдахаас гадна цахилгаан болон автомат жолоодлоготой автомашинууд л зорчих эрхтэй. Тоёотагийн ухаалаг хотын анхны оршин суугчид нь тус компанийн ажилчид тэдний гэр бүл болон энэхүү төслийн хамтрагчид байх гэнэ. Орчин үеийн техник технологийг төвлөрүүлсэн, амьдралдаа нэвтрүүлсэн хот удахгүй ийнхүү сүндэрлэх нь ээ.
| “Toyota” компани Фүжи уулын ойролцоо “Ухаалаг” хот байгуулна | ||
| Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.