Шууд Chart

Өмнөд Африкийн төлөөлөгчидтэй уулзлаа

2014-03-21 04:59:46

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг манай улсад ажлын айлчлал хийж буй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Эрдэс баялгийн дэд сайд ноён Г.Олифант тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн лхагва гарагт хүлээн авч уулзжээ.

Дэд сайд Д.Ганхуяг Өмнөд Африк нь манай улсын Африк тив дэх гол түнш, тухайн бүс нутгийн орнуудтай холбосон гүүр болохыг онцлон тэмдэглээд ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Мотлантегийн өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцааг өргөжүүлэхээр албан ёсоор яригдсан зүйл эхнээсээ ийнхүү ажил хэрэг болж, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд талархал илэрхийлсэн байна.
 
Дэд сайд Г.Олифант уул уурхайн салбар, тухайлбал, нүүрснээс шингэн түлш гаргах чиглэлээр Өмнөд Африкийн дэлхийд танигдсан компани болох “Сасол” манай улстай хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах, хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн буйг илэрхийлж, айлчлалын хүрээнд манай холбогдох яамд, төрийн өмчит компаниудын төлөөлөлтэй уулзан хамтын ажиллагааны тодорхой чиглэл, саналыг боловсруулахаар төлөвлөж буй талаараа хэлжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өмнөд Африкийн төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй