Шууд Chart

Хувийн сургууль, цэцэрлэгүүдийг төрөөс дэмжинэ

2014-03-21 05:51:41

Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн Боловсролын газар, төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн холбоодтой хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ажиллагаанд Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, нийслэлийн Цэцэрлэгийн удирдах ажилтнуудын холбоо, Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбоо зэрэг байгууллагууд оролцсон байна.

 
Нийслэлээс эдгээр байгууллагатай Боловсролын хөгжлийг дэмжих, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн менежментийг сайжруулах, удирдах ажилтан болон багш нарыг чадавхижуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, боловсролын бодлого зорилтыг хамтран хэрэгжүүлэх, Боловсролын салбарын эрхзүйн шинэчлэлийг боловсронгуй болгох, шинэчлэх, дүрэм журмыг боловсруулахад холбооны саналыг авах, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, Төрийн зарим чиг үүргийг холбоонд шилжүүлэх, харилцан санхүүгийн дэмжлэг үзүүлэх  чиглэлээр хамтран ажиллах ажээ. 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хувийн сургууль, цэцэрлэгүүдийг төрөөс дэмжинэ  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй