Шууд Chart

Японы ерөнхий сайд Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийж байна

2020-01-12 17:30:27

Японы ерөнхий сайд Абэ Шинзо Ойрхи Дорнодын гурван улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна. Тэрээр энэ айлчлалын үеэр Ойрхи дорнодын бүсэд тогтвортой байдлыг хадгалахыг уриалах юм. Ерөнхий сайдын айлчлалаас гадна Японы агаарын хүчний хоёр ч нисэх онгоц Ойрхи Дорнодыг зорьж, тагнуулын мэдээлэл цуглуулах даалгаврыг удахгүй эхлүүлэх юм.

АНУ, Ираны хоорондох сөргөлдөөнөөс үүдэн Ойрхи Дорнод шинэ зэвсэгт мөргөлдөөний айдас бий болоод байгаа. АНУ Ираны Генарал Касим Солейманийг хөнөөж, үүний хариуд Тегеран Ирак дахь Америкийн нисэх хүчний баазууд руу цохилт өгсөн нь хоёр талыг сөргөлдөөнийг улам хурцатгасан. Ойрхи Дорнодын бүсийн аюулгүй байдал алдагдаж эхлээд байгаа энэ цаг үед Японы ерөнхий сайд Абэ Шинзо тус бүс нутгийг зориод байна. Ерөнхий сайд Абэ Шинзо Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт болон Оман гэсэн гурван оронд төрийн дээд хэмжээний айлчлал хийх юм. Тэрээр дээрх орны удирдагчидтай уулзах үедээ "Ойрхи Дорнодод энх тайванч, тогтвортой байдлыг хадгалахыг уриална" гэдгээ онцолжээ. Абэ Шинзогийн айлчлалтай давхцан Японы Өөрийгөө Хамгаалахын Хүчний хоёр ч эргүүлийн нисэх онгоц Ойрхи Дорнодыг мөн зориод байна. Дээрх онгоцнуудын гол даалгавар нь ачаа тээврийн усан онгоцнуудын аюулгүй байдлыг сайжруулахад тусламж үзүүлэх юм. Япон улсын газрын тосны импортын 90 хувь Ойрхи Орнодын орнуудаас орж ирдэг юм. Үүнээс ч үүдэн тус бүсийн тогтвортой байдал Японы хувьд маш чухалд тооцогдож байгаа юм.

Японы агаарын хүчний нисэх онгоцнууд Зүүн Африкийн Жибути улсад байрлах юм. Японы онгоцнууд Ойрхи Дорнодын бүсэд тагнуулын мэдээлэл цуглуулах даалгавраа энэ сарын 20-ноос эхлэх төдийгүй АНУ болон бусад орнуудтай мэдээллээ хуваалцана. Нисэх онгоцнуудаас гадна Японы Таканами гэх сөнөөгч усан онгоц мөн л Ойрхи дорнодыг ирэх 2-р сард зорих юм. Японы нисэх болон усан онгоцнууд Хормузын хоолой болон Персийн буланд нэвтрэхгүй ч дээрх бүс нутгийн ойролцоо эргүүлд гарах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы ерөнхий сайд Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийж байна   
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй