Энэ амралтын өдрүүдэд Тайваньд ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Цай Инвэнь Тайванийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод байна. Сонгуулийн дүн мэдээ тодорхой болсны дараагаа ерөнхийлөгчийн бүрэн эрхээ үргэлжлүүлэхээр болоод байгаа Цай Инвэнь хэвлэлийн хуралд оролцож үг хэлсэн байна. Тэрээр сонгуулийн үр дүн маш чухал гэдгийг цохон тэмдэглэж, Тайванийн бүрэн эрх байдал, ардчилалд заналхийлэлд өртөөд байгаа энэ цаг үед ард түмний үзэл санаа тус сонгуулиар илэрч байгааг хэлсэн байна. Ерөнхийлөгч Цай Инвэнь энх тайван, эрх тэгш байдал, ардчилал болон яриа хэлэлцээ урт хугацааны тогтвортой хөгжил, сөргөлдөөн асуудлыг шийдвэрлэхэд гол түлхүүр гэдгийг Бээжингийн удирдагчдад хандан сануулсан байна.
Тайванийн сонгуулийн төв хороо хатагтай Цай 8 сая гаруй сонгогчийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч, Үндэстэн намын нэр дэвшигч Хань Гоюй 5.5 сая саналыг авсан гэдгийг мэдээлжээ. Хань Гоюй сонгуульд ялалт байгуулаад байгаа Цай Инвэньд баяр хүргэсэн байна. Тайвань, Хятадын харилцааны асуудал сонгуулийн үр дүнд гол нөлөө үзүүлэгч байлаа гэдгийг шинжээчид онцолж байна.

| Цай Инвэнь Тайванийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо | ||
| Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.