Шууд Chart

М.Даваажаргал: Энэ ондоо багтаж зодог тайлна

2020-01-13 09:36:34

Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ оны хамгийн анхны тэмцээн Хачү башё Токио хотын сүмогийн ордонд өчигдөр эхэллээ.

Энэ удаагийн башёд аваргуудаар манлайлуулсан Монголын 23 сүмоч таван зиндаанд барилдаж байгаа юм. Тодруулбал, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Тамаваши Б.Мөнх-Оргил, Азүмарү С.Тодбилэг, Кирибаяма Б.Лхагвасүрэн нарын таван бөх барилдаж байгаа бол жүрёо зиндаанд Монголын найман бөх барилдаж байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээний эхний өдрийн барилдааныг ялалтаар эхлүүлсэн бол комүсүби Эндотой учраа тааран барилдсан Какүрюү М.Ананд өвдөг шороодлоо.

М.Анандын хувьд бэртэлтэй байгаа юм. Японы Эзэн хааны цомыг 50 дахь удаагаа өргөхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан Хакүхо М.Даваажаргал энэ сарын 6-нд Японы нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа энэ ондоо багтаж зодог тайлах тухайгаа дурджээ. Тэрбээр одоогоор 43 удаа түрүүлээд байгаа билээ.

Энэ өдрийн үзэгчдийг хамгийн их догдлуулсан барилдаануудын нэг бол яах аргагүй сэкивакэ Асанояма, маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж буй Митакэүми нарын барилдаан байлаа. Хоёр бөх эн тэнцүүхэн барилдсан бөгөөд Асаноямагийн ялалтаар өндөрлөсөн юм.

Дараагийн хүлээлттэй барилдаан бол макүүчи зиндааны хамгийн залуу бөх 23 настай озэки Такакэйшогийн барилдаан байв. Тэрбээр өрсөлдөгчөө төвөггүйхэн ялсан. Удаах сонирхолтой барилдаан бол макүүчи зиндааны хамгийн хөнгөн жинтэй бөх Энхогийн барилдаан байлаа. 99 килограм жинтэй Энхо өөрөөсөө 69 килограмаар илүү жинтэй Такарафүжиг давж үзэгчдийг баясгав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал: Энэ ондоо багтаж зодог тайлна  
Үзсэн: 9246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mongol hun [127.0.0.xxx] 2020-01-20 21:59
Mongol hun shuu eh nutgaa sanajil bgaa zodgoo tailaad eh orondoo irne shude mongoliig delhiid taniulj yvaa augaa hun...
imbuunaa [127.0.0.xxx] 2020-01-19 13:23
Xakuxo sayxan bi 50 turuulmeer bna.texgui bol yamar ch zorilgo alga ene ter gej yariltslaga ugsun yum bishuu
Зочин [127.0.0.xxx] 2020-01-18 13:46
Mongold ireh visa bitgii ug. Uur yu helehev
иргэд [127.0.0.xxx] 2020-01-15 20:54
Унасан газар угаасан уснаасаа уравсан этгээд тэндээ далд ороорой
Hakuho [127.0.0.xxx] 2020-01-15 17:35
3
Энхээ [127.0.0.xxx] 2020-01-14 23:02
Энэ доод нөхөр Даваажаргал түрүүгээрээ рекорд эзэмшдэгийг мэдээгүй л явах юм даа инээдтэй шүү ккк
Hakuho [127.0.0.xxx] 2020-01-14 16:03
43
Зочин [127.0.0.xxx] 2020-01-14 15:14
Хамгийн олон түрүүлсэн бөх хэд түрүүлсэн юм болоо
Зочин [127.0.0.xxx] 2020-01-16 17:57
34 байсныг хакухо эвдсэн

Бидэнтэй нэгдээрэй