Шри-Ланка улсад нэг жилийн дотор заан ийм олон тоогоор үрэгдэж байсан тохиолдол байхгүй гэдгийг албаныхан онцолжээ. Шри-Ланкын тариаланчдын хувьд заанууд тариалангийн талбайд аюул заналхийлэл учруулагч гэж үздэг юм.
Байгаль орчин, Ан амьтныг хамгаалах байгууллагуудын зүгээс өнгөрөгч 2019 онд Шри–Ланка улсад 361 заан үхсэн гэдгийг мэдээлжээ. Хуурай газрын хамгийн том амьтан гэгддэг заан нэг жилийн хугацаанд ийм олон тоогоор үрэгдэж байсан тохиолдол 1948 оноос хойш бүртгэгдэж байгаагүй гэдгийг амьтан хамгаалах байгууллагуудын зүгээс анхааруулж байна. Шри-Ланка улс 1948 онд тусгаар тогтсоноос хойш зааны тоо толгойн өөрчлөлтийн талаарх мэдээллийг тогтмол цуглуулж эхэлжээ. Тус улсын нутаг дэвсгэрт 7500 зэрлэг заан амьдардаг гэсэн тоон судалгаа байдаг юм.

Шри-Ланкад зааныг хороох нь хууль бус үйлдэл юм. Гэвч тус улсын тариаланчдын хувьд зэрлэг заанууд тариан талбайд хор хөнөөлтэй амьтанд ордог юм. Үүнээс үүдэн тариаланчид заануудыг хууль бусаар хороох явдал гардаг байна.
Тэд зааныг хөнөөхдөө тэсрэх төхөөрөмж, цахилгаан гүйдэл бүхий хашаа тор, болон хор ашигладаг. Шри–Ланка улсад 2019 онд үрэгдсэн заануудын 80 хувь хүний оролцоотойгоор устгагдсан гэж үзжээ. Шри Ланкын заанууд нь тус улсын аялал жуулчлалын салбарт чухал нөлөөтэй юм.

| 2019 онд Шри-Ланка улсад 360 гаруй заан үрэгджээ | ||
| Үзсэн: 1436 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.