Японы цахим худалдааны могул гэгддэг тэрбумтан Юсаку Маезава 1 тэрбум иен буюу 9 сая ам.долларыг твиттерийн дагагчиддаа тараах юм байна. 1000 хүн тус бүрт нэг сая иен буюу 9100 ам.доллар оногдохоор байгаа юм. Их хэмжээний мөнгийг твиттерийн дагачиддаа тарааж буйн гол шалтгаан нь нэг сая иен хувь хүний амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгааг л тогтоох, судлахад оршиж байгаа юм. Энэхүү уралдааны ялагчид 1 сая иенийг хэрхэн зарцуулж байгаа талаарх хэд хэдэн удаагийн асуулгад хариулт өгөх юм. 1-р сарын 7-оос өмнө Юсаку Маезава энэхүү мэдэгдлийг шэйр хийсэн хүмүүсээс 1000 хүнийг ялагчаар шалгаруулна. Японы тэрбумтан анх удаагаа нийгмийн сүлжээ сайтад мөнгө тараах уралдааныг зарлаж буй энэ биш юм.
Тэрээр 2019 оны 1-р сард 100 сая иенийг твиттерийн дагагчиддаа тарааж байсан юм. Тухайн үед 100 твиттер хэрэглэгч азтан болж байжээ. Форбес сэтгүүлийн мэдээлснээр Маезава нь 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, рок хөгжим тоглодог, тэрбумтан бизнесмен юм.
| Японы тэрбумтан Юсаку Маэзава твиттерийн дагагчиддаа 9 сая ам.долларыг тараана | ||
| Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.