Шууд Chart

"Анна Каренина" жүжгийн гол дүрд ардын жүжигчин Н.Сувдыг сонгожээ

2020-01-13 12:18:56

Улсын драмын театрын тайзнаа анх удаа тавигдах "Анна Каренина" жүжгийн гол дүрд жүжигчин Н.Баярмаа тоглоно.

Харин уг жүжгийн Аннагийн дүрд Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувдыг сонгосон байна.

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж буй.

Харин түүний нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ.

Туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх нь ээ.

Тус жүжиг ирэх хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Анна Каренина" жүжгийн гол дүрд ардын жүжигчин Н.Сувдыг сонгожээ   
Үзсэн: 1298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй