Шууд Chart

Тулаанч Г.Баяртогтох БНСУ-ын тамирчинг оноогоор ялав

2020-01-13 13:56:05

“Чингэс” мэргэжлийн боксын холбооноос зохион байгуулсан хүндэвтэр жингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тулаанд Монгол Улсын тамирчин, “WBC”-гийн дэлхийн залуучуудын аварга Г.Баяртогтох БНСУ-ын тулаанч Хуан Тае Баетэй хийж ялалт байгуулав.

“Аса” циркт өнгөрсөн бямба гарагт болсон уг тулаан 10 раунд үргэлжилсэн бөгөөд манай улсын тамирчин оноогоор ялсан юм.

Г.Баяртогтохын хувьд өдгөө 40 настай, 91 кг жинтэй, 170 см өндөр. Амжилт нь 33-26-(22KO) гэсэн үзүүлэлттэй бол өрсөлдөгч нь 30 настай, 91 кг жинтэй, 185 см өндөр. 8-1-1(4KO) гэсэн амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байв.

Ингэснээр манай улсын тамирчин Дэлхийн боксын холбооны “WBA” Азийн аваргын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болов.

Сонирхуулахад, Г.Баяртогтох 2014 онд “Аса” циркт БНСУ-ын тамирчин Ким Киннамтай тулалдаж тавдугаар үед хүнд цохилтоор буулгаж авч байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө тулалдсан тамирчин Ким Киннамтай нэг багшийн шавь аж.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Sky VIP Constuction” ХХК ажилласан юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тулаанч Г.Баяртогтох БНСУ-ын тамирчинг оноогоор ялав  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-19 13:57
myndag bailaa olon jiliiin tyrshlaga tai blas

Бидэнтэй нэгдээрэй