Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хууль, баталсны 28 жилийн ойг тохиолдуулан депутат Шаравын Насан-Очирын алдрын буланг Боржигин өв музейд нээлээ.
Шаравын Насанбуян нь 1992 онд Говьсүмбэр аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцаж байсан.
Тэрээр хүний их эмч мэргэжилтэй, эрүүл мэндийн салбарт 30-аад жил ажилласан бөгөөд орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард олны итгэлийг хүлээж дөрвөн удаа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байв.
Тэрээр Говьсүмбэр аймгийг байгуулахад гар бие оролж байсан бөгөөд түүний орон нутгаа гэсэн чин сэтгэл, гавьяа, зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнаж байсан бөгөөд Говьсүмбэр аймгийн дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, Хүндэт дэвтэрт нэрийг бичиж алдаршуулсан байна.
| Депутат Ш.Насан-Очирын алдрын буланг Боржигин өв музейд нээлээ | ||
| Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.