Шууд Chart

"Оскар"-т нэр дэвшигчид ил боллоо

2020-01-14 10:08:20

АНУ-ын кино урлагийн академи "Оскар" шагналд нэр дэвшигчдийг өчигдөр зарлажээ. 92 дахь удаагаа болох уг шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотноо болно.

Нэмж хэлэхэд энэ жилийн арга хэмжээ өнгөрсөн жилийнх шиг хөтлөгчгүй байх магадлал тун өдөр байгаа гэнэ.

Ийнхүү дараах ангилалаар уншигч танаа сонирхуулья.

"Шилдэг кино" төрөлд:

  • The Irishman
  • Ford vs Ferrari
  • Жокер
  • Jojo Rabbit
  • Little Women
  • Marriage Story
  • 1917
  • Once Upon a Time in Hollywood
  • Parasite зэрэг кинонууд нэр дэвшлээ.

"Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд:

  • Антонио Бандерас "Pain and Glory" кинонд тоглосон дүрээрээ
  • Леонардо Ди Каприо "Once Upon a Time in Hollywood" кинонд тоглосон дүрээрээ
  • Хоакин Феникс "Жокер" кинонд тоглосон дүрээрээ
  • Адам Драйвер "Marriage Story" кинонд тоглосон дүрээрээ
  • Жонатан Прайс "The Two Popes" кинонд тоглосон дүрээрээ тус, тус өрсөлдөж байна.

"Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд:

  • Скарлетт Йоханссон (Marriage Story)
  • Синтия Эриво (Harriet)
  • Сирша Ронан (Little Women)
  • Шарлиз Терон (Bombshell)
  • Рене Зеллвегер (Judy)

"Шилдэг найруулагч" төрөлд:

  • Квентин Тарантино (Once Upon a Time in Hollywood)
  • Мартин Скорсезе (The Irishman)
  • Тодд Филлипс (Жокер)
  • Сэм Мендес (1917)
  • Пон Чжун Хо (Parasite)

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Оскар"-т нэр дэвшигчид ил боллоо  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй