Шууд Chart

“The Hu” хамтлаг энэ онд Европ, Азийн оронд 55 тоглолт хийнэ

2020-01-14 16:11:32

“The Hu” хамтлаг 2020 оны аялан тоглолтоо Европ тивээс эхлүүлэхээр өнөөдөр “Буянт Ухаа” олон улсын нисэх онгоцны буудлаас хүлгийн жолоо залав. Тэд тоглолтоо энэ сарын 15-аас ХБНГУ-ын Хамбург хотоос эхлүүлэх аж.

Тус хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтод хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог явахгүй гэнэ.

Харин хамтлагийнхан нь ирэх долоодугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийх товоо зарлаад байгаа ажээ.

Дэлхий дахинд Монгол Улсаа урлаг, соёлоор таниулан сурталчилж буй “The Hu” хамтлагийн залуус дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгдээд байгаа билээ.

“The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч 2019 онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж, гурван дуу шинээр бичүүлжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“The Hu” хамтлаг энэ онд Европ, Азийн оронд 55 тоглолт хийнэ   
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй