
“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.
Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүссэн. Одоогийн тэдний эмчилгээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Тэгвэл өчигдөр ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин Үндэс нарын санаачлагаар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж хандивын аян зохион байгуулж, 112.935 мянган юань буюу 45 сая гаруй төгрөг цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх “Хаан банк”-ны 5212071351 тоот данс руу шилжүүлжээ
Тэдний эмчилгээнд зориулсан "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аянг өрнүүлж, 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээний зардалд 45 сая гаруй төгрөг хандивлажээ | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.