Эрдэмтэд 1960 онд дэлхий дээр унасан сансрын чулууг судалж байгаад энэ сонирхолтой нээлтийг хийжээ. Тус солироос гарган авсан зарим төрлийн тоосонцор нь 7.5 тэрбум жилийн настай гэж үзэж байгаа юм. Дээрх тоосонцор нь нарны аймаг бий болохоос ч өмнө задгай сансарт аялж байсан од эрхсийн доторх бүтцэд агуулагдаж байж. Одод устаж, задрах үед тэднийг үүсгэн бүрдүүлэгч тоосонцор, биетүүд сансарт тархаж эхэлдэг байна. Мөн тэдний зарим нь өөр од, гараг болон солиртой нэгддэг. АНУ, Швейцарийн судлаачдын баг 1969 онд Австрали улсын газар нутагт унаж байсан сансрын чулуунд судалгаа, шинжилгээ явуулж ийм үр дүнг сонирхуулжээ.

Тус солирт агуулагдаж байгаа ихэнх тоосонцор 4.6-4.9 т тэрбумын жилийн настай байгаа бол хамгийн эртнийх нь 7.5 тэрбум жилийн настай байна. 5.5 тэрбум жилээс урт настай тоосонцор дөнгөж арав хүрэхгүй хувийг эзэлж байгаа бол 4.6-4.9 тэрбум жилийн настай бичил биетүүд 60 хувийг бүрдүүлж байгаа юм.

| Нарны аймаг үүсэхээс өмнө бий болсон сансрын тоосонцрыг олжээ | ||
| Үзсэн: 1328 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.