Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тус улсад дэгдээд байгаа уршигт ойн түймэртэй тэмцэхэд олон сар шаардагдаж мэдэхээр байгааг мэдэгдлээ. Тэрбээр мөн байгалийн энэ гамшгаас болж хохирсон фермерүүд, жижиг үйлдвэрлэгчдэд нөхөн төлбөр болгож, долоон мянган австрали доллар буюу 52 мянган ам.доллар олгохоор болсныг зарлалаа.
Тэрбээр "Богино хугацаанд цаг агаарын таатай нөхцөл бүрдээд байгаа ч би хэвлэлийн бага хурлаасаа өмнө цаг уурын товчооноос дунд хугацаанд буюу ирэх дөрөвдүгээр сарын эцэс хүртэл Австралид цаг агаар хэт халж, хуурайшилт ихтэй байна гэсэн урьдчилсан мэдээллийг аваад байна. Ойрын хугацаанд хэдэн долоо хоногийн дараа нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болох ч бид сэргээн босгох тодорхой төлөвлөгөөнүүдийг гарган ажиллаж байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр мэргэжилтнүүд түймэртэй тэмцэж бүрэн унтраахад олон сар шаардлагатайг анхааруулсныг ч энд хэлэх нь зүйтэй" гэжээ.
| Австралийн Ерөнхий сайд ойн түймрийг унтраахад олон сар шаардлагатайг анхаарууллаа | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.