![](/uploads/201403/news/thumb/eb9938a8aec43d457cf44c3fb1d5b969_x3.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт хийж буй айлчлалын хүрээнд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших “Асгатын мөнгөний орд”-д ажиллалаа.
Асгатын мөнгөний орд Монгол орны баруун хэсэгт, ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог. УИХ-ын даргын ажлын айлчлал хийж буй Өлгий сумаас 180 км, харин Улаанбаатар хотоос 1800 км-ийн зайтай оршдог.
Тус ордод хэд хэдэн төрлийн металь бий гэж судлаачид үздэг байна. Мөнгө, зэс, сурьма, висмут гэсэн металийн нөөцтэй. 1970-1980 оны эхээр Монгол болон хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд хамтран Асгатын мөнгөний ордны хайгуулыг хоёр удаа хийж байсан байна. Асгатын мөнгөний ордны хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий ордын нэг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг өвөрмөц тогтоц бүхий газар ажээ.
З.Энхболд Асгатын мөнгөний ордтой танилцлаа | ||
Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.