Герман, Франц, Их Британи улсууд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг аврах механизмыг эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ тухай Германы гадаад хэргийн сайд Хайко Мас мэдэгдсэн юм. АНУ Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээнээс гарснаа мэдэгдсэний дараа Иран энэ гэрээгээр хүлээсэн үүргээ нэг бус удаа зөрчөөд байгаа учир ийм механизм шаардлагатай болсныг тэрбээр онцолсон юм.
Европын орнууд Ираны энэ зөрчлүүдийн хариуд арга хэмжээ авалгүй орхиж болохгүй гэж үзэж байна. Гэхдээ гэрээнээс бүрмөсөн татгалзах биш харин Иран улсыг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүйн төлөө нөхцөл байдлыг эргүүлэх ёстой гэж баталж байна.
Тиймээс Европын орнууд Ирантай яриа хэлэлцээ хийхийг гол зорилгоо болгоод байгааг мэдэгдэж байна. Харин Иран, Европын Холбооны гишүүн орнуудын хоорондын яриа хэлэлцээний арбитрийн шүүгчээр Европын Холбооны дипломат албаны нэрт зүтгэлтэн Жозеп Боррелийг сонгоод буй юм байна. АНУ Европын орнуудын энэ алхмыг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын зүгээс Ирантай холбоотой асуудлыг хэт хурцатгахгүй байхыг уриалж байна.
| Европын орнууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг аврах механизмыг эхлүүлжээ | ||
| Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.