Шууд Chart

Украины онгоцыг пуужингаар харваж байгааг гэрчлэх бичлэг хийсэн хүнийг саатуулжээ

2020-01-16 11:32:19

Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусынхан Украины иргэний агаарын тээврийн "Боинг" онгоцыг пуужингуудаар харваж унагасныг гэрчлэх бичлэг хийсэн хүнийг саатуулан хорьсон байна. Энэ тухай Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус корпусын мэдээллээс иш татан дамжуулсан юм.

Дүрс бичлэг хийсэн иргэнийг ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зарим тодруулга авахаар ийнхүү саатуулснаа мэдэгдэж буй аж. Мөн энэ мөрдөн шалгах ажиллагааныхаа дүнг удахгүй олон нийтэд танилцуулахаа ч амлажээ.

Украины онгоц пуужинд оногдсоны дараа агаарт дэлбэрснийг харуулсан дүрс бичлэгийг олон улсын мөрдөгчдийн "Беллингкэт" групп олон нийтийн сүлжээ "твиттер" хуудсандаа анх оруулсан байсан юм. Ослын дараа Ираны эрх баригчид техникийн гэмтэлтэй, тэр дундаа хөдөлгүүрийн халалттай холбоотой гэж таамаглаж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч пуужингаар харваж унагасан болохыг гэрчлэх баримтууд ээлж дараалан ил болсоор байсан учир өнгөрсөн 11-ний өдөр Исламын хувьсгалыг хамгаалагч корпусынхан алдаа гаргасан хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины онгоцыг пуужингаар харваж байгааг гэрчлэх бичлэг хийсэн хүнийг саатуулжээ  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй