Шууд Chart

Гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл эцсийн шалгаруулалтад тунаж үлдлээ

2020-01-16 14:59:16

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-ийн "Спортын торгон агшин" шилдэг гэрэл зургийн төрөлд Монгол Улсын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын уурга шүүрч буй адуучны гэрэл зураг шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарч, эцсийн шалгаруулалтад тунаж үлдлээ.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны энэхүү шагналын 11 төрөл бүрт шалгарсан шилдэг гурван бүтээлийг өчигдөр зарласан байна.

Спортын сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй энэхүү өрсөлдөөнд дэлхийн 125 орны 1746 бүтээлийг хүлээн авчээ.  

Ирэх хоёрдугаар сарын 2-нд шүүгчид ялагчдыг тодруулах бөгөөд түрүүлсэн нь цом, 8000 ам.долларын мөнгөн шагнал гардах бол, хоёрдугаар байрын эзэн цом, 3000, гуравдугаар байрын шагналтан цом, 2000 ам.доллараар шагнуулах аж.

Спортын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулах бүрэлдэхүүнд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, “AIPS Sport Media Awards” шагналын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн багтжээ.

Шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 3-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотноо “Corinthia” зочид буудалд болно.

Ёслолын ажиллагаанд “AIPS Sport Media Awards”-ын төрөл бүрд шалгарсан шилдэг гурван бүтээлийн эзэд урилгаар оролцох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл эцсийн шалгаруулалтад тунаж үлдлээ  
Үзсэн: 3694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-23 00:57
Авьяастай торгон мэдрэмжтэй дайчин дүү хүүд амжилт
Зочин [127.0.0.xxx] 2020-01-19 21:33
Sain bna shu andaa amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-01-18 10:58
Амжилт хүсье.
kkk [127.0.0.xxx] 2020-01-17 14:00
hudlaa medeelelu
Ариука [127.0.0.xxx] 2020-01-19 10:01
Үнэн шүү дээ
n [127.0.0.xxx] 2020-01-17 09:26
amjilt

Бидэнтэй нэгдээрэй