
ОХУ-ын Буриадын алдарт дуучин Чингис Раднаев Буриад Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ.
ОХУ-ын драмын театрт энэ сарын 14-нд болсон “Байгаль” театрынхаа “Сэтгэлийн дуу” тоглолтын үеэр дээрх шагналаа гардан авчээ.
Тэрбээр “Маш их баярлалаа! Би карьераа Буриад улсын филармонид гоцлол дуучнаар эхэлсэн. Өнөөдөр олон жилийн дараа би хайртай филармони болон хайртай “Байгаль” театрынхаа уран бүтээлчидтэй хамт энэ тайзан дээр зогсож байгаадаа баяртай байна. Энэ шагналын ард олон хүний хүч хөдөлмөр байгаа. Гэхдээ гол хүн бол миний ээж” хэмээжээ.
“Буриадын үнэн” сонинд мэдээлснээр “Сэтгэлийн дуу” тоглолтод Нижний Новгородын “Романсиада” олон улсын тэмцээний шагналт Майя Балашова, дуучид Ольга Жигмитова, Чингис Раднаев, Бүх Оросын Төрийн кино урлагийн хүрээлэнгийн “Забайкалье” оркестрийн найрал хөгжимчин Олег Огнев оролцсон гэнэ.
Сонирхуулахад тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлан тэргүүтэй Монгол туургатны уран бүтээлчидтэй хамтарч “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлсэн билээ.
Чингис Раднаев Буриад Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.