НҮБ-аас өнгөрсөн лхавга гарагт мэдэгдэл хийж, дэлхийн дулаарлаас үүдэлтэй аюулт үзэгдэлийн тоо 2020 он төдийгүй ирэх жилүүүдэд хурдацтай нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Энэ хооронд Дэлхийн цаг уурын байгууллага 2019 он дэлхийн түүхэн дэх хоёр дахь хамгийн халуун жил болж өнгөрсөн гэдгийг мэдээлжээ.
2016 он дэлхийн хамгийн халуун жилээр нэрлэгдэж байгаа бол 2019 он ийнхүү хоёрдугаарт бичигдэж байна. 2019 онд эхэлсэн байгалийн аюулт үзэгдлүүд 2020 онд үргэлжлэх юм. Үүний нэг нь Австрали улс дахь ой хээрийн түймэр юм байна. Мөн Австралийн гал түймэр 2000 гаруй байшин барилгыг шатааж, 10 сая акр талбай үнс нурам болоод байна.
Австрали улсын гал түймэр Өмнөд Солонгос, эсвэл Португалын нийт газар нутгаас том талбайг хамраад байна. Ер нь 1980 оноос хойш арван жил тутамд дэлхийн дулаарал нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн жил НҮБ-аас хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийг 2030 он хүртэл жил тутам 7.6 хувиар бууруулах хэрэгтэй гэж мэдээлж байсан юм. 1850 оноос хойш дэлхийн агаарын хэм 1.1 хэмээр нэмэгдээд байгаа юм.
| Дэлхийн дулааралтай холбоотойгоор байгалийн гамшигт үзэгдлийн тоо 2020 онд нэмэгдэнэ | ||
| Үзсэн: 1193 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.