Шууд Chart

Патрик Кэйн 1000 дахь оноо авсан дөрөв дэх тоглогч болов

2020-01-20 14:20:35

NHL-д өнгөрсөн шөнө нэгэн түүх бичигдэв. Чикаго Блэкхаукс багийн жигүүрийн довтлогч Патрик Кэйн “Виннипег Жетс” багийн эсрэг 953 дахь тоглолтдоо карриерынхаа 1000 дахь оноогоо авлаа.

Тэр энэ багийн төлөө 1000 оноо авч буй дөрөв дэх тоглогч бөгөөд нийт лигийн хүрээнд энэ амжилтыг үзүүлсэн Америкт төрсөн тамирчдаас хамгийн залуу нь болов.

Одоо тэр Брэтт Холл, Майк Модано, Кэйт Ткачук, Жереми Роэник нарын домгуудтай нэг тавцанд зогсохоор боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Патрик Кэйн 1000 дахь оноо авсан дөрөв дэх тоглогч болов  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй