Энэ жил нацист Германыг буулгаж авсны 75 жилийн ойн байр тохиож байгаа юм. Энэ баярын хүрээнд ОХУ -д хэд хэдэн ёслол, арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. ОХУ-ын ерөнхийлөгч Санкт Петербург хотод зочилж, дэлхийн хоёр дугаар дайны үеэр тус хотыг нацистын армийн бүслэлтээс чөлөөлсөн үйл явдлыг эргэн дурслаа. Өнөөгийн Санкт Петербург хот нь Зөвлөлтийн Холбоот улсын үед Ленинград гэж нэрлэгдэж байсан.
Нацистын германы цэргүүд Ленинградыг 1941 онд бүсэлж байсан бөгөөд дэлхийн хоёр дугаар дайны үеэрх хамгийн ширүүн тулаануудын нэг энэ хотод болж байсан. Германы бүслэлт 900 өдрийн турш үргэлжилж, олон мянган энгийн иргэн төдийгүй цэрэг эрс тулааны үеэр амиа алдсан юм. Ленинградыг Нацистын Германаас чөлөөлсөн үйл явдалд зориулсан хөшөө Санкт Петербург хотын төвд байдаг.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус хөшөөнд бямба гарагт буюу нэгдүгээр сарын 18-нд цэцэг өргөсөн байна. 1943 оны нэгдүгээр сарын 18-нд Ленинградыг чөлөөлөх тулаан өндөрлөж байжээ. 1944 оны нэгдүгээр сард өнөөгийн Санкт Петербург хот Германы бүслэлтээс бүрэн чөлөөлөгдөж байжээ. Та бүхэнд Ленинградын бүслэлтийн үеийн гэрэл зургуудаас хүргэж байна.
Ленинградын бүслэлтийг эргэн дурслаа | ||
Үзсэн: 1681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.