Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Binhai Chess Open”-д түрүүлжээ

2020-01-21 09:44:04

Шатрын их мастер Б.Мөнгөнтуул энэ сарын 12-18-нд БНХАУ-ын Тяньжинь хотноо хоёр дахь удаа зохион байгуулсан “Binhai Chess Open” олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлжээ.

Шатрын спортын олон улсын их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулын хувьд тавхан настайдаа шатрын нүүдэл сурсан гэдэг.

Тэрбээр өсвөрийн ДАШТ-нщий анхны хүрэл, мөнгөн медалийг эх орондоо авч ирж, 2008 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн анх удаа оролцож байсан юм.

Хятад, Энэтхэг, Казахстан, Канад, Шинэ Зеланд, Япон, Бангладеш зэрэг дэлхийн олон орны тамирчид ур чадвар, ухаанаа уралдуулсан тус нээлттэй тэмцээнд Монголын шатрын их мастер Ц.Батчулуун оролцож, тавдугаар байр эзэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Binhai Chess Open”-д түрүүлжээ   
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй