Шууд Chart

Ливи улсад энх тайвныг тогтоох асуудлаарх удирдагчид хэлэлцэж байна

2020-01-21 10:47:16

Германы Берлин хотод дэлхийн нөлөө бүхий орнуудын удирдагчид чуулж байна. Ливи улсын зэвсэгт мөргөлдөөнд цэг тавих асуудал энэхүү уулзалтын гол сэдэв болж байгаа юм.

Ливийн иргэний дайнд цэг тавихыг зорьж буй энэхүү уулзалтыг Германы канцлер Ангела Меркель удирдан зохион явуулж байгаа юм. Турк, ОХУ болон Францын ерөнхийлөгч нар Ливид энх тайвныг тогтоох уулзалтыг ням гарагт албан ёсоор нээж, эхлүүлсэн байна. Дээрх уулзалтын үндсэн зорилго нь Ливийн дайнд хөндлөнгөөс оролцож байгаа гадаадын орнуудын нөлөөллийг бууруулах замаар, зөрчилдөөнийг намжаах явдал юм. Гадаадын орнууд Ливийн сөргөлдөөнд талуудыг зэвсэг, техник, цэрэг болон санхүүгээр дэмжиж байгаа нь  нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. 

Уулзалтад Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдоган, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроноос гадна Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон Египетийн ерөнхийлөгч Абдул Фаттах Аль-Сиси, АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Майк Помпео, НҮБ–ын ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна. Үүнээс гадна НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Ливийн өнөөгийн засгийн газрын тэргүүн Файз Сараж болон тус засгийн газрын эсрэг тэмцлийг өрнүүлж байгаа генерал Халифа Хафтар нар оролцох мэдээлэл гараад байгаа юм. Ливийн сөргөлдөгч талуудын удирдагчид 2018 оноос хойш анх удаагаа ийнхүү Берлин хотын уулзалтаар нүүр тулах юм.  Ливи улс дахь сөргөлдөөнийг намжаах, гал зогсоох хэлэлцээр байгуулах хүчин чармайлтаа эрс нэмэгдүүлэхийг уулзалтад оролцогчдод уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ливи улсад энх тайвныг тогтоох асуудлаарх удирдагчид хэлэлцэж байна  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй