Хятад улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар хориглох шийдвэр гаргаад байна. 2022 онд гэхэд Хятадын бүх хот, тосгод гялгар уутны хэрэглээнээс бүрэн татгалзах зорилтыг тавьжээ.
Химийн урвалд ордоггүй, байгаль орчинд удаан хугацаагаар хадгалагдаж, хөрсийг бохирдуулдаг гялгар уутны хэрэглээнээс татгалзах алхмыг Бээжин аваад байна. Тус улсын албаныхан 2020 оны эцэс гэхэд Хятадын томоохон хотуудад нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү хориг 2022 он гэхэд улс орон даяар хэрэгжих юм. 1.4 тэрбум хүнтэй Хятад улсад тулгамдаж байгаа томоохон асуудлуудын нэг нь хог хаягдал юм.
Тус улсын хамгийн том хог хаягдлын цэг болох 100 хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц газар аль хэдийн дүүрээд байгаа юм. 2017 онд л гэхэд Хятад улс хот суурин газруудын айл өрхүүдээс 210 сая тонн хог хаягдлыг хүлээн авсан юм. 2010 онд Хятад улсад 60 сая тонн гялгар болон хуванцрын хог хаягдлыг ялгаруулсан бол АНУ 38 сая тонныг ялгаруулжээ. Ийнхүү хятадын хог хаягдал дотор гялгар уутны хог хаягдал үнэмлэхүй хувийг эзэлж байгаа юм. 2025 оноос Хятадын зочид буудлууд нэг удаагийн гялгар уутны хэрэглээнээс татгалзах журмыг мөрдөх ёстой болсон байна. Хятад улс байгаль орчинд асар их сөрөг нөлөөтэй гялгар уутны эсрэг арга хэмжээг анх удаагаа авч буй нь энэ биш юм. 2008 онд тус улс жижиглэнгийн бараа бүтээгдэхүүний худалдааны төвүүдийн үнэгүй гялгар уут тараадаг явдлыг хориглох шийдвэр гаргасан юм.
Хятадаас гадна Тайланд улсад улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглох шийдвэр гараад байгаа юм. Тайландын гялгар уутны эсрэг хориг 2021 оноос эхлэн улс орон даяар хэрэгжих юм. Мөн Азийн орнуудаас Индонез улс мөн адил арга хэмжээ авч, нэг удаагийн гялгар уутны хэрэглээг 2020 оны 6-р сараас хориглох шийдвэр гаргасан байна.
| Хятад улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглоно | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.