
Залуу уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхболор, Ё.Төгөлдөр нарын “Бүтээлийн нуруу” үзэсгэлэн “976 Art Gallery”-д нээгдлээ.
Тэд ШУА-ийн археологийн хүрээлэнгийн баг болон АНУ-ын Йелийн их сургуультай хамтран Булган аймгийн Тэшиг суманд өнгөрсөн оны долоодугаар сард ажилласан төслийн хүрээнд дээрх үзэсгэлэнгээ толилуулж байгаа гэнэ.
Г.Мөнхболор бүтээлийнхээ орон зайд онцгой анхаарч ажилласан гэдгээ онцлов. Харин “Хүн байгаль” сэдэвт уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн бүтээлд байгаль, хүний ахуй амьдрал, үйл, ул мөр нь байгальд хучигдан үгүй болох, дахин шинээр гарч ирж, дахин алга болох... гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ.
Тэрбээр үзэсгэлэндээ зориулан байгалийн дуу чимээ ашиглах хөгжим ч бүтээсэн аж.
Харин Ё.Төгөлдөр Булган аймгийн Тэшиг сумын “Тарвагатын хөндий’ гэх газар явагдаж буй археологичдын ажилтай танилцан, тэнд өнгөрөөсөн дурсамжинд суурилан бүтээлээ туурвижээ. Уг бүтээлд зориулан байгалийн тогтоц, шувууны үүр, ус, салхи зэрэг байгалийн бүрдэлүүдийг дуу чимээтэй нь ашигласан байна.
“Бүтээлийн нуруу” үзэсгэлэн “976 Art Gallery”-д нээгдлээ | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.