
Уран зураач Ж.Анунарангийн “The love” үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотын “Виктор Бронштейн”-ы галерейд энэ сарын 31-нээс ирэх гуравдугаар сарын 15 хүртэл гарах гэнэ.
Тус галерейн танилцуулгад “Улаанбаатарын залуу зураач Ж.Анунаран урлаг судлалын доктор, Монгол, БНСУ, Япон, Швед, Бельгид үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэрбээр янз бүрийн техник, материал хослуулан туурвидаг өөрийн гэсэн стильтэй уран бүтээлч. Тосон, будгаас гадна даавуу, торго, нүүрс хүртэл ашигладаг. “The love” үзэсгэлэн байгаль, дэлхийн мөн чанар, гэр бүл, найз нөхөд, хүүхэд, амьтны тухай өгүүлнэ” гэж бичжээ.
Уг үзэсгэлэнд 15 бүтээл тавигдах юм байна.
Уран зураач Ж.Анунаран Эрхүү хотод үзэсгэлэнгээ гаргана | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.