Америкийг зорих Төв Америкийн цагаач дүрвэгсдийн эхний цуваа Мексикийн өмнөд нутгийн Сучиате голын гүүрэнд хүрээд байна. Гватемалтай хиллэдэг энэ гүүр цагаач дүрвэгсдийн хөлд дарагдаад байгааг дроноор авсан дүрс бичлэгүүд баталж байна.
Мексикийн эрх баригчид дүрвэгч цагаачдыг зохион байгуулалттайгаар нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхээс татгалзсаны дараа хилийн дагуух энэ бүс нутагт үймээн гарч эхэлсэн байна. Нэг хэсэг нь Мексикийн үндэсний гвардийн дайчдын бүслэлтийг нэвтрэхийн тулд хүч хэрэглэн үймээн дэгдээхийг чармайсан байна. Нөгөө хэсэг нь голын эрэг рүү хэсэг бүлгээрээ тарж хил давах арга зам эрэлхийлж байна. Гэвч цагаач дүрвэгчдийн ихэнх нь цаашид ямар арга хэмжээ Мексик болон Гватемалын эрх баригчдын зүгээс авах бол хэмээн хүлээцгээж байна. Гондурас, Сальвадорын цагаачдын цуваа өнгөрсөн 7 хоногт Америкийн зорин хөдөлснийг мэдээлж байсан юм.
Үүний өмнө Мексикийн эрх баригчид Америкийг зорих хууль бус цагаач дүрвэгсдийн урсгалыг тогтоон барихаа амлаж, хилийн дагуудаа Үндэсний гвардийн дайчдаа байрлуулахыг зөвшөөрсөн юм. Ерөнхийлөгч Трамп Мексик улс хууль бус цагаачдын цувааг тогтоон барьж чадахгүй бол гаалийн татварыг нь 5-26 хувь болгон нэмэгдүүлнэ гэж анхааруулсны хариуд Мексик идэвхтэй арга хэмжээ авахыг чармайх болсон юм.
| АНУ-ыг зорих хууль бус цагаачдын урсгал тасрахгүй байна | ||
| Үзсэн: 1112 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.