Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр цэцэг дэлбээгээ нээжээ

2020-01-23 08:53:04

Токио хотын зүүн хойд зүгт байрлах Цукуба Бонатикийн Цэцэрлэгт хүрээлний аварга цагаан сараана цэцэг нь 2.32 метрийн өндөртэй юм. Тус цэцэг нь дэлхийн хамгийн өндөр цэцгээс гадна хамгийн их үнэр ялгаруулагч цэцэг гэдгээрээ алдартай. Маш ховор төрлийн аварга цэцэг бүрэн дэлбээгээ нээгээд байгааг Цукуба Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс мэдээлжээ. 2018 оны 6-р сараас хойш тав дахь удаагаа ийнхүү цэцэглэж байгаа нь энэ юм. Ибараки мужийн Цукуба хотод байх тус ургамал нь Индонез улсын Суматра арлаас үүсэлтэй гэж үздэг байна.

Энэ төрлийн цэцэг нь 3 метрээс өндөр ургах чадвартай талаар ургамал судлаачид онцолжээ. Японоор тус цэцгийг Шокудай Оконниаку гэх бөгөөд харагдах байдлаас үүдэн лааны суурь хэмээн орчуулагдах нэрийг өгчээ. Цукаба Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэнгийн мэдээллээр аварга цэцэг 2.32 метрийн өндөртэйгээс гадна 86 сантиметрийн диаметртэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн өндөр цэцэг дэлбээгээ нээжээ  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй