Их Британийн Кардифийн Их Сургуулийн багийнхан түрүү булчирхай, хөх, уушги төдийгүй бусад төрлийн хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг нээсэн байна. Энэ удаад эрдэмтэд хорд хавдрыг эмчлэх шинэ эм, бэлдмэл бус харин хүний өөрийн биеийн эсэргүүцэх чадварыг ашиглах талаар судалсан юм. дархлааны систем нь хүний биеийг халдвар, өвчнөөс хамгаалж байдаг гэдгийг бид мэддэг ч хорт хавдрыг устгахад ашиглаж болох талаарх ойлголт байхгүй байжээ. Тэгвэл Кардифийн их сургуулийн багийнхан хүний цус дахь T- эсийг нээж, судалж байгаа юм. Энэ дархлааны эс нь хүний биеэнд гаднын нян, өвчин үүсгэгч орж ирж буй эсэхийг хянаж, шаардлагатай үед устгадаг байна.
Гэхдээ энэхүү эсийн хамгийн гол шинж чанар олон төрлийн хавдрыг эсний эсрэг дайралт хийж, устгах чадвартайг тогтоожээ. Профессор Эндрью Севелл Би Би Си-д өгсөн ярилцлагадаа өвчтөн бүрийг эмчлэх боломж байна гэжээ. Мөн тэрээр ийм зүйлд өмнө нь хэн ч итгэж байгаагүй гэж хэлсэн байна. Лабораторийн түвшинд л явагдаад байгаа тус судалгаагаар Т эс нь хавдрын эсүүдийг устгаж, харин энгийн эсүүдэд сөрөг нөлөөг үзүүлэхгүй байгааг онцолсон юм.
| Дархлааны системийг хавдрыг эмчлэхэд ашиглана | ||
| Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.