Дэлхийн зургаан орны төв банк хамтран дижитал мөнгөн тэмдэгтийг ашиглах боломж талаар судалгаа явуулж байна. Японы Эн Эйч Ки агентлаг анх удаагаа төв банкууд ийм төрлийн судалгааг хамтран явуулж байгааг онцолжээ.
Япон, Их Британи, Канад, Швед, Швейцар болон Европын Төв банкууд энэхүү судалгаанд хамрагдаад байгаа юм. Дээрх групп нь дижитал мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэх боломж, нөхцөл төдийгүй хил дамнасан шилжүүлгийн үерх техникийн асуудлууд зэрэг асуудлыг хэлэлцэн судалж байна. Японы төв банк цахим мөнгийг гүйлгээнд нэвтрүүлэх боломжийн талаарх судалгааг аль хэдийн эхлүүлээд байсан талаар Эн Эйч ки агентлаг онцолсон байна.
Ийм төрлийн мөнгөн тэмдэгтийг ашиглаж эхлэх талаарх нэмэлт, судалгаа шаардлагатай гэсэн шийдвэрийг Японы төв банк гаргаж байсан бол одоо ийнхүү зургаан ч улсын төв банк энэ асуудлыг хамтдаа сөхөн харж байгаа юм. Хятадын төв банкнаас дижитал юанийг гүйлгээнд оруулахаар бэлтгэж байгаа талаар мэдээлсэн бол Шведийн төв банк интернет-крона гүйлгээний төлөвлөгөөгөө мөн танилцуулжээ.
Хамгийн сонирхолтой нь Фэйсбүүк компани цахим мөнгө болох либраг ашиглах саналыг тавих үед олон орон эсэргүүцэж байсан. Тэгвэл дэлхийн тэргүүлэх зарим орон өөрсдийн мөнгөн тэмдэгтийг цахим хэлбэрээр ашиглах талаарх яриад эхэлжээ.
| Дижитал мөнгөн тэмдэгтийг ашиглах боломжийн талаар судалж байна | ||
| Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.