Шууд Chart

“Бүжигчин луу” гэж нэрлэгдээд байгаа өдтэй Динозавр 120 сая жилийн өмнө амьдарч байжээ

2020-01-23 11:44:54

Хятад улсын Хэбэй мужаас өдөрхөг жижиг динозаврын олдвор олдоод байсан юм. Энэхүү олдвор нь нисдэг динозавр болон шувууны хоорондох хувьслын үеийг тодорхойлоход чухал нөлөөг үзүүлнэ гэж үзэж байгаа юм. 

Эрдэмтэд Хятадын Хэбэй мужийн Чэндэ гэх хотоос олдсон динозаврыг олдворыг Вулон гэж нэрлээд байгаа юм. Энэ нэр нь бүжигчин луу гэж орчуулагддаг байна. Тун жижиг биетэй энэхүү нисдэг динозаврыг 120 сая жилийн өмнө Хятадын Чэндэ хотын нутаг дэвсгэрт амьдарч байсан гэж үзжээ. Бүжигчин луу гэж нэрлэгдээд байгаа тус динозаврын биеийн хэмжээ өнөөгийн хон хэрээ шувууныхаас томгүй байж. Бүх л бие нь өдөөр бүрхэгдсэн тус динозавр нь тун урт сүүлтэйгээс гадна амраа дүүрэн жижиг хурц шүдтэй байсан гэдгийг онцолжээ.

Мөн Вулон гэх динозавр өнөөгийн шувууныхтай төстэй маш хөнгөн ястай байсан учраас нисэхэд тохиромжтой байжээ. Энэ эртний динозаврын олдвор нэгэн тариаланч 10 жилийн өмнө олж, Хятадын Далянийн Байгалийн Түүхийн Музейд хадгалж байжээ. Харин тус олдворыг задлан шинжлэх судлах ажил саяхан явагдсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Бүжигчин луу” гэж нэрлэгдээд байгаа өдтэй Динозавр 120 сая жилийн өмнө амьдарч байжээ  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй