
Ази, Номхон далайн бүсийн олимпын боксын эрхийн тэмцээн ирэх хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотод болох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
Энэхүү тэмцээнийг олон улсын сонирхогчдын боксын холбоо биш ОУОХ зохион байгуулах юм.
Дээрх хороо нь өнгөрсөн жил 2020 оны олимпын эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг баталсан билээ.
Үүнд:
Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань.
Африкийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 20-29-нд Дакар (Сенегал).
Европын эрхийн тэмцээн гуравдугаар сарын 13-23-нд Их Британи, Лондон.
Америк тивийн эрхийн тэмцээн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 3-нд Аргентин, Буэнос-Айрес.
Парис Улсад олимпын эрхийн дэлхийн тэмцээн тавдугаар сарын 13-24-нд болж, эрхээ авч чадаагүй тамирчид оролцох юм.
Уханьд болох байсан боксын тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо | ||
Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.