Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн 2020 оны 06/93 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн газрын Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ -ийн хэрэгжилт, хүний нөөцийн холбогдолтой тушаал шийдвэр, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараар ахлуулсан ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн Ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-т ажиллалаа.
Ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвших, мерит зарчмыг баримталсан эсэх зэрэг гол заалтууд орсон талаар ТАЗ-өөс онцолж байгаа тул эдгээрт анхаарч ажиллахыг зөвлөөд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, холбогдох хууль, дүрэм сурталчлах ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Ажлын хэсэг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.