Шууд Chart

Япончууд олимпын тамирчиддаа өмсгөх хувцсаа албан ёсоор танилцууллаа

2020-01-24 08:57:41

Япон Улс өчигдөр “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд болон “Токио-2020” зуны XVI паралимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд өмсөх тамирчдынхаа дүрэмт хувцсыг албан ёсоор танилцууллаа.

Японы хувцас загварын “Aoki Inc” компанийн урласан энэхүү хувцас нь сонгодог цагаан хүрмэн дээр олимпын таван цагираг мөн мандаж буй нарны далбаатай ба доогуур нь улаан өмд эсвэл юбка хослуулж өмсөх аж.

Мөн ёслолын төрлийн хоёр дахь дүрэмт хувцастай бөгөөд энэ нь гүн цэнхэр хүрмэн дээр цагаан өмд эсвэл юбка хослуулан өмсөх юм байна.

Японы олимпын наадам болон паралампын наадмын нээлтийн ажиллагаанд оролцох тамирчид нь бүгд ижилхэн хувцаслана.

Учир нь ижил тэгш хувцаслах нь хүртээмжтэй нийгэмд бүгд нэг зорилго дор ялгаварлалгүй, эрх тэгш өрсөлдөх ёстой гэсэн агуулгатай ажээ.

Сонирхуулахад, 1964 оны анхны Токиогийн олимпын наадамд оролцсон тамирчид ч гэсэн улаан хүрэм, цагаан өмдтэй байжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Япончууд олимпын тамирчиддаа өмсгөх хувцсаа албан ёсоор танилцууллаа  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй