Шууд Chart

Монгол Улсын тамирчин Д.Батгэрэл Аргентиний тамирчинтай тулалдана

2020-01-24 09:26:17

Холимог тулааны урлагийн дэлхийн томоохон холбоодуудын нэг UFC-ийн ээлжит тэмцээн UFC-248 дахь эвент Монгол Улсын тамирчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, “UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубын тамирчин Д.Батгэрэл тулалдана.

Тэрбээр ээлжит тулаанаа өдгөө 40 настай Аргентиний Гвидо Каннетитэй хийнэ.

Гвидо Каннетигийн хувьд UFC-ийн замналдаа 12 тулаан хийхдээ найм ялж, дөрвөн удаа ялагджээ.

Харин Д.Батгэрэл нийт найман тулаан хийхдээ зургаа ялж, хоёр ялагдсан гэсэн үзүүлэлттэй байна.

UFC-248 нь ирэх гуравдугаар 8-нд АНУ-ын Лас-Вегас хотын “Т-Мobile” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Энэ өдрийн гол тулаан Израил Адесаня болон Ёил Ромеро нарын хооронд зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын тамирчин Д.Батгэрэл Аргентиний тамирчинтай тулалдана   
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй