Шууд Chart

Х.Хатанбаатар Монгол Улсын Соёлын элч болов

2020-01-24 10:02:01

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.

Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэв.

Оюун ухааны академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ.

Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна.

Түүнчлэн, 2016 онд АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жил тутам зохион байгуулагддаг “Memoriad-2016” оюуны олимпд оролцсон 63 орны баг тамирчдаас Монголын баг тэргүүлж, 15 медалиас бүгдийг нь хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Хатанбаатар Монгол Улсын Соёлын элч болов  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй