ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өргөн барьсан үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлтүүд оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ пүрэв гарагт Төрийн Думд хийлээ. Тус хуулийн төслийг хэлэлцэхийн тулд Төрийн Думын нэгдсэн хуралдааныг урьдчилж товлосон хугацаанаас нь 2 цагийн өмнө зарласан байна. Энэ тухай Төрийн ДУМ-ын дарга Вячелав Володин сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Сүүлд ирсэн мэдээллээр Төрийн Думын гишүүд эхний хэлэлцүүлгээрээ Ерөнхийлөгч Путины өргөн барьсан үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлаад байна. Хуулийн төслийг нийт 432 гишүүн дэмжин баталсан бол эсэргүүцсэн, түдгэлзсэн санал өгсөн гишүүн гараагүй байна. Төрийн Думын гишүүд үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг 2 цагийн дотор хэлэлцэж ийнхүү батлаад байна. Эхлээд Төрийн Думд суудалтай намуудын бүлэг бүрт хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэнд асуулт тавих боломж олгосон.
Үүний дараа Дум дахь 4 фракцын удирдагчид нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээсэн байна. Коммунист намын дарга Геннадий Зюганов Брежневийн үеийн үндсэн хууль дэлхийд хамгийн шилдэг нь гэдгийг онцолж байсан ч тус намынхан нэмэлт өөрчлөлтийг дэмжинэ гэдгийг илэрхийлсэн байна. Одоо 2 долоо хоногийн хугацаанд Төрийн Д гишүүд болон, сенатын гишүүд, бүс нутгийн удирдагчид 2 дахь хэлэлцүүлэгт оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа илгээх юм байна. Харин 2 дахь хэлэлцүүлгийг ирэх 2 дугаар сарын 11-нд хийхээр товложээ.
| ОХУ-ын Төрийн Дум Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.