![](/uploads/202001/news/thumb/a7865f632de663498314fd5384e9fac9_x3.jpg)
Нэгдүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын төв байранд Монгол Улс, Жибути, Эл Сальвадор Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ хамтран “Бага орнууд НҮБ-ын ЭСА-нд оруулж буй хувь нэмэр: Сургамж, боломж” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Энхийн ажиллагааны газар, Ажиллагааны дэмжлэг үзүүлэх газрын зарим удирдах албан тушаалтан, НҮБ-ын дэргэд суугаа гадаад орнуудын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар, цэргийн зөвлөх зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцов.
Уг арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, Монгол Улсын Засгийн газраас ЭСА-ны талаар явуулж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ЭСА-нд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн НҮБ-аас тавьж буй шаардлагын дагуу сайтар бэлтгэгдсэн байдал, үүрэг гүйцэтгэж буй орны омог бүлэглэлүүд, жирийн иргэдтэй цэрэг-иргэний харилцааг бэхжүүлж, энэрэнгүй үйлс бүтээхэд үлгэр жишээ манлайлж байгааг онцлов.
НҮБ-ын төв байранд хэлэлцүүлэг зохион байгуулав | ||
Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.