Шууд Chart

Грек улс эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2020-01-24 10:52:46

Грекийн парламентын гишүүд Төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Екатерина Сакелларопулуг Ерөнхийлөгчөөр сонгоод байна. Парламентын 300 гишүүний  261-ийнх нь  саналаар  тэрээр Грекийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Шинэ Ерөнхийлөгч ирэх 3 дугаар сарын 13-нд тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орох юм байна. Грект төрийн болон улс төрийн өндөр алба хашдаг эмэгтэйчүүдийн тоо түүхэндээ  л бага  байсан. Өнөөдөр л гэхэд  л  засгийн газрын  гишүүний  18 суудлын 17-г нь эрэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс анх удаагаа Төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдсоныг  онцолж байгааг  Ассошэйтэд прессийнхэн тэмдэглэж  байна.

Грект  Ерөнхийлөгч  5 жилээр  сонгогддог. Гэхдээ  Улс  төрийн  бүх эрх мэдэл Ерөнхий сайдын  гарт  төвлөрдөг. Грекийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Екатерина Сакелларопулу нь өдгөө  63 настай.  Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Ерөнхийлөгчөөр  сонгогдохоосоо өмнө мөн л  Төрийн зөвлөл  буюу Грекийн захиргааны дээд шүүхийн  2018  оны  10 дугаар сард  Төрийн зөвлөл буюу  Грекийн захиргааны   дээд шүүхийн  анхны  эмэгтэй даргаар  сонгогдон ажиллаж  байсан. Түүний нэрийг  Ерөнхийлөгчид дэвшүүлснийг  Грекийн  эрх баригч  Шинэ  ардчилал болон сөрөг хүчний  2 намынхан  дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грек улс эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй