Шууд Chart

Их Британийн парламент “Брексит”-ийн хуулийн төслийг соёрхон баталлаа

2020-01-24 11:02:33

Их Британийн парламентын дээд танхим буюу Лордуудын танхим Брекситийн хуулийн төслийг соёрхон баталлаа. Ийнхүү Парламентын хоёр танхим тус улсыг Европын Холбооноос гаргах  үүд хаалгыг нээж өгөөд  байна. Харин энэ пүрэв гарагт хатан хаан Хоёрдугаар Елизабетад гарын үсэг зуруулахаар  өргөн  барих юм.

Европын Холбооны дэргэдэх Их Британийн Брекситийн асуудал  эрхэлсэн  сайд Стивен  Баркли  улс орноо энэ сарын 31-нд  Европын Холбооноос гаргах замд хэдийнээ ороод байгааг баталсан  байна.  Дээд  танхим  Брекситийн хуулийн төслийг батлахаасаа өмнө Парламентын доод танхимаас хэд хэдэн нэмэлт  өөрчлөлт оруулахыг  шаардаж  байсан  юм. Гэхдээ эцсийн мөчид энэ шаардлагаасаа  татгалзахаар шийдвэрлэсэн байна. 

Лордууд  Их Британид ажиллаж амьдардаг  Европын Холбооны  орнуудын иргэдийн эрхийг хангахыг  шаардаж байсан юм.  Гэвч  Дээд  танхимын  гишүүдийн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагуудыг нийтийн танхим  хүлээн  авахаас  татгалзсан  юм.  Хатан  хаан Хоёрдугаар Елизабет  Брекситийн гэрээг соёрхон баталж гарын үсэг зурсны дараа  тус хуулийн төслийг Европарламентаар  батлуулах үлдэж байна. Хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Европарламент ирэх 29-ний хуралдаанаараа  тус гэрээг  батлах эсэхээ  шийдэхээр  товлоод  байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн парламент “Брексит”-ийн хуулийн төслийг соёрхон баталлаа  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй