Шууд Chart

Шатсан ойд сэргэн ургаж буй зулзаган моддыг хашиж хамгаалав

2020-01-24 17:19:37

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Ханхар Онь хэмээх газарт 18 жилийн өмнө ойн түймэр гарч тэр хэсгийн ой шатжээ.

Шатсан ой нь байгалийн жамаар сэргэж, зулзаган модод ихээр ургаж буй хэдий ч малын хөлийн даац хэтэрсэн өнөө үед зулзаган моддыг идэх талхлах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Иймд уг зулзаган моддын сэргэн ургах явцад туслах зорилгоор Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс тус сумын нөхөрлөлийн гишүүдтэй хамтарч хаягдал мод, шигүү ургасан ойг сийрэгжүүлсэн шургааг ашиглан хашиж хамгаалж байна.

Нөхөрлөлийн гишүүд нийт 8 га талбайг хоёр өдрийн хугацаанд хашиж, хамгаалсан байна. Ингэснээр мал орох аюулгүйгээр зулзаган модод сэргэн ургах юм. Мөн нэмж ирэх хавраас нөхөн сэргэлтийн тарилтыг хийж, суулгац суулгах юм.

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Булган сумын Хойд могойн гол, Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа.

Хойд могойн гол, Тээлийн хэмжээнд 11 нөхөрлөл байгуулагдсан. Эдгээрээс зургаа нь энэхүү үйл ажиллагаанд оролцож байна.

Нийт нутгаар малын хөлийн даац хэтэрснээс болж дөнгөж ургаж эхэлж буй зулзган моддыг идэх, талхлах зэрэг асуудлууд нэлээдгүй гарч байгаа юм.

Зулзган моддыг хашиж хамгаалсны гурван жилийн дараах үр дүн нь нэлээдгүй өтгөн зулзган модод ургасан байх юм.

Энэ төслийн хүрээнд Баянбулаг багийн зургаан нөхөрлөлийн 60 гаруй гишүүд оролцсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шатсан ойд сэргэн ургаж буй зулзаган моддыг хашиж хамгаалав  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй