
“Красноярск-2020” тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Баттулгын Нямдорж шагналт тавдугаар байр оров.
А.Садулаев, З.Сидаков, З.Угуев, Г.Рашидов нараас бусад Оросын бүх шилдгүүд зодоглосон Красноярскийн тэмцээнээс медалийн төлөө барилдана гэдэг том амжилт.
Тэрбээр тэгшитгэлд Дагестаны Курбан Шираевт 1:8-аар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар өнөөдөр дагах барилдаан хийв.
Дагах барилдаанд урамтай сайхан барилдаж Казахстаны Рифат Сайботаловыг 4:1-ээр, Чечений Ислам Дудаевыг цэвэр, Хойд Осетийн Артур Бадтиевыг 4:3-аар тус тус ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд манайхны эчнээ танил Тувагийн Начын Кууларт 1:4-өөр ялагдлаа.
Б.Нямдорж эрчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж тавдугаар байрт оров | ||
Үзсэн: 2044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.